top of page

Ядамжав
ЧУНАГ - БАЛСОН

Клиникийн сэтгэл зүйч 

Миний тухай жаахан...

Клиникийн анагаах ухаанаас Психотрауматологи (Сэтгэцийн гэмтэл судлал) руу

Миний сэтгэл судлалын аялал сургуулийн лекцийн танхимаас бус, Монголын хүүхдийн эмнэлгийн бужигнаан дундаас эхэлсэн юм. Залуу эмч байхдаа би анагаах ухаанд дурласан ч хамгийн гүн сэтгэлийн шарх рентген зураг дээр харагддаггүй гэдгийг маш хурдан ухаарсан билээ.

Эрүүл мэндийг илүү өргөн далайцтайгаар ойлгох эрмэлзэлдээ хөтлөгдөн би Америкийн Нэгдсэн Улсад Нийтийн эрүүл мэндийн магистрын зэрэг хамгаалсан. Сүүлд нь Франц руу нүүсэн маань сэтгэлийн хат буюу "резилиенс"-ийг бодит амьдрал дээр биеэрээ мэдрэх сургамж болсон юм. Цоо шинэ хэлийг анхнаас нь сурахын хажуугаар Францын сэтгэл судлалын шаардлага өндөртэй сургалтыг дүүргэх нь амьдралаа сууринаас нь эхлэн дахин цогцлооход хүргэсэн билээ.

Өнөөдөр би Хөгжлийн сэтгэл судлал болон Психотрауматологи (Сэтгэцийн гэмтэл судлал)-аар мэргэшсэн Клиникийн сэтгэл судлаачийн хувьд хүүхэд болон насанд хүрэгчдэд сэтгэлийн гүн шарх, тэр дундаа бэлгийн хүчирхийллийн хүнд гэмтлийг даван туулахад нь туслахад өөрийн үйл ажиллагааг зориулж байна.

Клиникийн туршлага, нийтийн эрүүл мэндийн мэдлэг болон өөрийн соёл дамнасан туршлагаа хослуулан, би танд цогц харц, гүн ойлголцол, болон амьдралаа дахин цогцлон цэцэглэн хөгжихөд тань туслах бодит аргуудыг санал болгож байна.

Эзэмшсэн боловсрол, ажлын туршлага,  

2026 оны 8 сараас --> Клиникийн сэтгэл зүйч - Хагас цагаар хувиараа кабинетдээ үйлчлүүлэгч үзэхээс гадна, өөрийн хот дахь Хүүхэд Хамгааллын Төвд сэтгэл зүйчээр ажиллаж байна.  

2024 оны 10 сар - 2026 оны 8 сар --> Клиникийн сэтгэл зүйч - Франц улсын Нэнси хотод байрлах сэтгэлийн гэмтэлд өртсөн (бэлгийн, биеийн, сэтгэл зүйн хүчирхийлэл), Сэтгэлийн Гэмтлийн Дараах Хямралын Хам Шинжтэй (PTSD), мөн Бие Хүний Хуваагдлын хам шинжтэй хүүхэд болон насанд хүрсэн хүмүүст сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх төрөлжсөн сэтгэцийн эмнэлэг. Эмчилгээний аргуудад : Нүдний хөдөлгөөн дээр суурилсан сэтгэлийн гэмтлийн төрөлжсөн эмчилгээ (IMO), Амьдралын мөчлөгүүдийн нэгтгэн уялдуулах сэтгэлийн гэмтлийн төрөлжсөн эмчилгээ (ICV), Somatic Motor Arousal Regulation Therapy (SMART). Maison de la Résilience, Centre Psychothérapeutique de Nancy (CPN)

2024 оны 4 сар --> SMART therapy - implementation course. Биеийн мэдрэмжээр дамжуулан сэтгэлийн гэмтлийг эмчлэх аргын сургалт 

2026 оны 6 сар --> Intégration de Cycle de la Vie (ICV). Амьдралын мөчлөгүүдийг нэгтгэн уялдуулах сэтгэлийн гэмтлийн эмчилгээний аргын сургалт, 2 дугаар түвшин

2024 оны 11 сар --> Intégration par Mouvements Oculaires. Нүдний хөдөлгөөнөөр дамжуулан сэтгэлийн гэмтлийн ой санамжийг эмчлэх эмчилгээний аргын сургалт 

2019 оны 9 сар - 2024 оны 9 сар --> Клиникийн сэтгэл зүйчийн Магистр зэрэг – Хөгжлийн сэтгэл зүйч чиглэл, Université de Lorraine, Nancy, France

2013 оны 9 сар - 2015 оны 6 сар --> Фулбрайт хөтөлбөр. Нийгмийн эрүүл мэндийн Магистр зэрэг (MPH), Эх хүүхдийн Эрүүл мэнд – University of South Florida, Tampa Bay, United States

2011 оны 9 сар - 2013 оны 6 сар --> Хүүхдийн эмчийн резидент – Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Улаанбаатар, Монгол  

2003 оны 9 сар - 2009 оны 6 сар --> Хүний их эмч - Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль, Улаанбаатар, Монгол

© 2025 Ядамжав ЧУНАГ - БАЛСОН Wix- ээр ажилладаг бөгөөд хамгаалагдсан

bottom of page